БНСУ-аас иргэдээ татах тусгай нислэгийн тов өөрчлөгдөж магадгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-11 21:02:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 17-нд тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөөд байсныг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ. 

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ үе шаттай татан авч байна. 

Өнөөдрийн байдлаар манай улс 9 удаагийн тусгай нислэгээр 1800 иргэнээ эх орондоо авчраад байна. Ингэхдээ тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн хүчин чадал, эмч нарын хүрэлцээ зэргийг харгалзан үзэж дараагийн нислэгийг төлөвлөж байгаа.

Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Үүнээс БНСУ-аас 2000 гаруй, АНУ-аас 1270, Австралиас 906, Казахстанаас 560, Энэтхэгтээс 549, Туркээс 437, Их Британиас 365, Японоос 300 монгол иргэн хүсэлт ирүүлжээ. 

Холбоотой мэдээ