Хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:20:39

Говь-Алтай аймгийн үйлдвэр, ахуйн үйлчилгээний “Шадар туслагч“ ХХК аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж концессийн гэрээгээраймгийн төвийн Харзат, Баяншанд, Баян хайрхан, Жаргалант багуудад 80 сая төгрөгний өртөг бүхий тус бүр14 тоглоомтой 4 талбайг 3 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж, хүлээлгэн өглөө.

Хүүхэд багачуудыг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, тоглож наадах боломжийг бүрдүүлсэнд гэр хорооллын эцэг эхчүүд, хүүхэд багачууд баяртай байна. 

“Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваа аймаг орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж цэцэрлэгт хүрээлэн, ахуй үйлчилгээний ордон, аймгийнхаа бүх сумдад хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулсан зэрэг олон бүтээлч ажлууд хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай бүтээн байгуулагч юм.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                       

Холбоотой мэдээ