Шүдний өвчлөлийн тархалт 6 настай хүүхдүүдийн дунд их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-15 14:51:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 19 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

2019 онд тус эмнэлгүүд 19846 хүнийг амбулаторийн үзлэгт хамруулсан нь урд оноос 15.3 хувиар өссөн дүнтэй байгаа юм. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Эрүүл мэндийн газраас БОЭТ, сумын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, 2-12 насны 8978 хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлсэн байна.

Шүдний өвчлөлийн тархалт 6 настай хүүхдүүдийн дунд хамгийн өндөр буюу 78,6 хувийг эзэлж байгаа аж. Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бага насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх зорилт тавьснаар 6 настай 1492, 12 настай 698 хүүхэд хамрагдан зорилтот бүлгийн хүүхдүүдийн 81 хувийг эмчилжээ. 

Холбоотой мэдээ