Д.Нямхүү:Түргэн оношлуураар оношлох нь шинжилгээний эцсийн хариу болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-15 12:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хоёр иргэнд түргэн оношлуураар хийсэн шинжилгээний хариу өчигдөр эерэг гарсан. Харин нарийвчилсан буюу PCR  шинжилгээгээр коронавирус илрээгүй. Ер нь түргэн оношлуураар оношлох нь шинжилгээний эцсийн хариу болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ.



ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан 30 хүн, тандалтын зорилгоор авсан 19 болон Дорноговь аймгаас ирсэн 5 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 245 хүн байгаа бөгөөд эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Өчигдрийн байдлаар манай улсад коронавирусний халдвар бүртгэгдээгүй аж. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт шинжилгээ авсан 2 иргэний нэг нь хорт хавдартай, нөгөөх нь уушгины архаг бронхиттой байсан учир эмнэлзүйн шинж тэмдгийг нь үндэслэн шинжилгээ авсан. Коронавирусний халдварыг оношлохдоо халдвар судлалын асуумж авдаг. Хэдийгээр нэг иргэний нь ач хүү нь 2 дугаар сарын 23-27-нд Улаан-Үд рүү явж ирсэн ч тухайн үед Улаан-Үдэд коронавирусний халдвар бүртгэгдээгүй байсан. Өвөө дээрээ 3 сарын 20-нд ирээд явснаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Тэгэхээр халдвар судлалын хамааралгүй учир ач хүүг нь тусгаарлаагүй” хэмээн тайлбарлалаа. 

Холбоотой мэдээ