Согтуурал шалгах багаж хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-16 11:15:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт согтуурал шалгах багаж хүлээлгэн өгөв.

Замын цагдаа нар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд зориулалтын драгер буюу согтуурал шалгах тандагч багаж ашиглан тогтоодог аж. 

Тиймээс замын цагдаагийн тасгийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт найман ширхэг согтуурал шалгах багаж олгож байгаа гэнэ.

Аймгийн удирдлагууд тус багажийг энэ сарын 15-ны өдөр Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Тус багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг аж. 


Холбоотой мэдээ