Булган аймагт гурилын борлуулалт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-19 11:29:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн газруудын борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх жилийн мөн үеийнхээс буурчээ.

Аж үйлдвэрийн салбарынхан энэ оны эхний гурван сард 1,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 33.9 хувиар өсч, борлуулалт 8.9 хувиар буурсан байна. Өмнөх оноос борлуулалт буурсан шалтгаан нь өнгөрсөн онд үйлдвэрлэсэн гурилын борлуулалт муу, үлдэгдэл ихтэй байна гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.

Мөн нэхмэл, хувцас, мод модон эдлэл үйлдвэрлэл, мах, жимс, ногооны борлуулалт буурсан үзүүлэлт гарсан байна.

Холбоотой мэдээ