Халдварын онцгой байдлын үeд эмнэлгүүд хэрхэн ажиллах талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-04-19 14:07:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын 1, 2, 3 дугаар нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ болон Арьс, Сэтгэц, Эмгэг судлал зэрэг 3 дугаар шатны эмнэлэг бүр коронавирусний халдварын үед хэрхэн яаж ажиллах, хэдэн ор дэлгэх зэрэг нарийн төлөвлөгөөгөө /2020.04.18/ ярилцав.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх болох тэмцэх Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн баг ийнхүү өвөрмөц бүрэлдэхүүнтэй ажиллаж болзошгүй аюултай хэрхэн тэмцэж, ямар дүрэм, журам баримталж хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Тэргүүн эгнээнд ажиллах тус салбарын эмч, мэргэжилтнүүдийн баг “болзошгүй дайнд" бүгд бэлэн байгаа аж.


Зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийнхан ч хэрхэн бэлтгэлээ базаан ажиллаж байгаагаа танилцуулсан байна.



Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр: “Аймаг халдварын судалгаа тооцоолол гаргасан. Эм тариа, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангалтаа хийсэн. ЭМЯ ч их дэмжиж байна. Бид халдвар гарлаа гэхэд эмчилгээгээ орон нутагтаа хийнэ. Харин байдал намжмал байгаа дээр ХӨСҮТ-д эмчээ энэ өвчлөл дээр ажиллуулмаар байна” гэлээ.


Увс аймаг 588 ортой. Нэгдсэн эмнэлэг 259 ортой баруун хязгаар нутагтаа томоохон эмнэлэгтэй гэж тооцогддог. Ийнхүү Монголын эрүүл мэндийн салбарынхан бүх түвшиндээ болзошгүй байдалд бэлтгэлээ ханган ажиллаж байна.



Холбоотой мэдээ