Зурагт хуудасны уралдаан зарлажээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-20 15:33:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “Охидоо хамгаалъя” аяны хүрээнд “Би хүчирхийллийг тэвчихгүй” зурагт хуудасны уралдааныг зарлажээ.

Уралдаанд насанд хүрэгчид болон 10-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд утга санаа, зурж дүрсэлсэн байдал, ур чадвар, гүйцэтгэл зэргийг харгалзан дүгнэх аж. Бүтээлээ ирүүлэхдээ зурагт хуудасны тайлбарын хамт ирүүлэх бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн 27-ны өдрийг хүртэл аймгийн Цагдаагийн газарт хүлээн авна.

Тавигдах шаардлагын хувьд, зурагт хуудсыг А4, А3 хэмжээтэй цаасан дээр ямар ч байдлаар зурж болох ба бүтээлийн баруун доод буланд овог нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар болон холбогдох мэдээллийг тэмдэглэж ирүүлэх юм байна. 

Холбоотой мэдээ