Есөнбулаг суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-20 20:53:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна.


Тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготно тодотгох судалгаа хийж, нийт  820 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ. 

Ингэхдээ микро биологийн арга буюу тухайн зүйлийн мэрэгч амьтанд сонгомол үйлчилгээтэй бичил биетийг үйлдвэрийн аргаар үржүүлж, улаан буудайд шингээсэн бэлдмэлийг техникээр болон гараар цацаж, тэмцэх арга үр дүнд хүрэх зөвлөмж гарчээ. 

Цаашид шаардлагатай бэлдмэлийг сумдад тээвэрлэн хүргэж, цайвар үлийчтэй тэмцэх ажлыг зохион байгуулах ба хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллана хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ