Шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-20 21:50:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтыг энэ сарын 25-нд Монгол шатрын холбооноос зохион байгуулна.  


Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулсан шилдгийн шилдэг Их мастер, Олон улсын мастерууд дэлхий нийтийг түгшээсэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх их үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдаа дэмжих энэхүү хандивын онлайн тоглолтод нэгдэж байна.


Тухайлбал, Их Мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Аминаа, ОУМ Г.Мөнхгал, У.Насанжаргал, Д.Батсүрэн, Т.Мөнхзул, СМ Ү.Агьбилэг  нар тус тоглолтод оролцох юм байна.

Холбоотой мэдээ