Японы сайдууд иргэн бүрт олгох санхүүгийн тусламжаас татгалзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон түүний Засгийн газрын сайдууд, орлогч
сайдууд 100 мянган иенийн /930 ам.доллар/ санхүүгийн тусламж авахаас татгалзана хэмээн “Kyodo” агентлаг мэдээлэв. Японы Засгийн газар коронавирусний
цар тахлын нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдэд 100 мянган иен бүхий тэтгэмж
олгохоор төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлсэн юм.
Либерал Ардчилсан намын депутатууд мөн иргэн бүрт олгох тэтгэмжээс
татгалзах шийдвэр гаргажээ. Коронавирусний халдвар тархсаны улмаас санхүүгийн
дарамтанд орсон ард иргэдтэйгээ сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайд Абэ Шинзо
цалин, урамшууллынхаа 30 хувиас, Засгийн газрын гишүүд 20 хувиас сайн дураараа
татгалзаж, төрийн санд буцаан олгохоор боллоо гэж Японы Сайд нарын танхимын
Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ өмнө нь мэдэгдсэн билээ.
Коронавирусний цар тахлын нөхцөлд бизнесийг дэмжих, гэр бүлүүдэд дэмжлэг
үзүүлэх зорилгоор Япон улс энэ долоо хоногт 117 их наяд иенийн эдийн засгийн
тусламжийн багцыг баталсан юм. Энэхүү багцад оршин суугчид төдийгүй оршин
суугаа тодорхой хаяггүй хүн бүрт олгох 100 мянган иенийн тэтгэмж багтжээ.