Есөнбулаг суманд үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-21 20:44:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 40 гаруй мянган га бэлчээрт үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгууллаа.

 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Есөнбулаг суманд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 205 иргэнийг оролцуулан зохион байгуулжээ. Тус сумын ЗДТГ-ын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийтийг хамарсан ажлын хэсэг, малчдыг оролцуулсан долоон ажлын хэсэг гарч, 40 гаруй мянган га бэлчээрт 10,4 тн бактержуулсан будааг нүхэнд нь цацаж устгалын ажлыг гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ