Хандиваар 57 сая гаруй төгрөг цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-22 09:42:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Баянхонгор аймгийн Онцгой комисст 57.415.107 төгрөг хандивлаад байна.

Мөн хэт богино долгионы гар станц 16 ш /2.5 сая төгрөг/, нэг удаагийн амны хаалт /1.485.000 төгрөг/, нэг удаагийн бээлий 1000 ш, хамгаалалтын нүдний шил 100 ш, хормогч 50 ш, улавч 50 ш, дүп 100 ш, шашик 40 ш тус тус хандиваар иржээ.

Тэгвэл цугларсан хандиваас нийт 39.530.420 төгрөгийг зарцуулаад байгаа юм байна. Тодруулбал, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардалд 4.590.000 төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт байгуулах зардалд 7.159.000 төгрөг, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх видео дэлгэц 2.5 сая, эм, эмнэлгийн багаж, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх зардалд 9.750.000 төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зардал 9.137.400 төгрөг, Өлзийт сумын замын цагдаагийн хяналтын постод зогсоолын автомат хаалт 5.894.020 төгрөгийг тус тус зарцуулжээ.

Холбоотой мэдээ