Камерын бичлэгийн тусламжаар хулгайн гэмт хэргийг илрүүлэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-04 11:30:32

Нийслэлд гарч байгаа хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь камерын тусламжаар барьж чаддаг болсон гэж УБХЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд ярьж байна. 

Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны гаднах талбай, орц хонгилыг камержуулснаар  хяналт сайжирч, хулгайн гэмт хэргийг таслан зогсоох боломжтой болжээ. Өнгөрсөн өвөл нэгэн эмээг орцонд дээрэмдсэн гурван залууг камерийн бичлэгээр баривчлан саатуулж, одоо гэмт хэргийг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. Тэгвэл саяхан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 45а, 45б байрын орцны гэрэл болон бусад эд хогшлыг хулгайлж байсан этгээдийг камерын хяналтаар илрүүлэн баривчлаад шалгаж байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух 16 настай Т гэгч үйлдэж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ