ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирэх зорчигчдод 150 ор бэлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-30 11:48:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "Тусгай нислэгээр эх орондоо ирэх зорчигчдод онцгой анхаарч ажиллана" хэмээгээд ХӨСҮТ-д 150 ор бэлдээд байгаа тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.  


Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 163 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймагт 31, Замын-Үүдэд нэг, тандалтын зорилгоор Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан 46 сорьц, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээ багтжээ.


ОХУ-аас 32 оюутан  энэ сарын 11-нд эх орондоо ирсэн. Тэднээс 21 оюутанд коронавирус илэрсэн бол үлдсэн заримд нь 3-4 удаагийн шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ. 

Холбоотой мэдээ