Коронавирусний сэжигтэй нийт 302 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-30 12:18:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш коронавирусний сэжигтэй нийт 302 тохиолдол бүртгэгдэж, 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авчээ. Тусгаарлалтаас өчигдөр 284 хүн гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байна.


Коронавирусний халдварын талаар мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд өчигдөр 183 дуудлага ирснээс Швед, БНСУ, Япон улсаас иргэд зөвлөгөө авсан байна. Түүнчлэн цаг агаар дулаарсан учир иргэд олуул олон нийтийн газраар явах, хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулж уух байдал харагдаж байгаа тухай мэдээлэл өгчээ. Халдвар шүлсээр дамжих эрсдэлтэй учир хүн бүр өөрийн аяга, халбага, гар нүүрний алчууртай байхыг ЭМЯ-наас санууллаа

Холбоотой мэдээ