Энэ оны эхний улиралд 105 хүүхэд гэр бүлээсээ дайжсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-30 12:49:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эцэг эхчүүд болон халамжлан хүмүүжүүлэгчдийн нь халамж анхаарал сул байгаагаас үүдэн хүүхдүүд гэр орноосоо дайжиж буйг ЦЕГ, хүүхдийн эрх ашгийг хамгаалагч төрийн болон ТББ-уудаас анхаарууллаа.


Гэрээсээ дайжсан хүүхдүүд дэн буудал, саун массажны газар, авто угаалгын газарт хоноглож, РС тоглоомын газраар үйлчлүүлэх нь элбэг байдаг байна.


Нийслэлийн Гэр б
үл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын /НГБХЗХГ/ дарга Н.Мандуул: “Энэ оны эхний улиралд гэрээсээ дайжсан 105 хүүхдийг илрүүллээ.  НГБХЗХГ-аас 2019 онд гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлсэн бол энэ оны эхний улиралд 105 хүүхдийг илрүүлээд байна. Улмаар 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлсэн” гэж мэдээлэв.



Тус газраас авто замын хөдөлгөөний “Ногоон гэрэл-Цагаан шугам” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд хүүхэд хамгааллын чиглэлээр 11 ажил хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, Цахим тоглоомын газруудад тогтмол хяналт тавьж байх, “Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна. Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих талаар төрийн болон ТББ-ууд, ЕБС-иуд, иргэд олон нийттэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ