Сэтгүүлчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 17:09:19

Өмнөговь аймгийн сэтгүүлчид 5 дугаар сарын 3-нд  “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2010 оноос хойш 6 дахь жилдээ энэхүү өдрөөр сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо төр, иргэдэд хүргэж байгаа юм. Энэ жил нээлттэй хэлэлцүүлгээ орон нутгийн сэтгүүлчид тус аймагт ирэх үеэр явуулсан тул 5 дугаар сарын 3-ндаа хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа дунд спортын арга хэмжээг зохион байгууллаа. Гар бөмбөг, ширээний теннес, билярьд, олс таталт гэсэн төрлүүдээр 5 багийн 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилчид өрсөлдсөн юм. Тус тэмцээнүүдэд UCTV-ийн хамт олон олс таталт, гар бөмөгийн тэмцээнүүдэд тэргүүлж цом гардлаа. Харин билярьдны тэмцээнд Ханбогд телевизийн ажилтан Баярцэнгэл дөрөв дэх жилдээ тэргүүлсэн бол ширээний теннесийн эмэгтэй төрөлд Алтанговь телевизийн сэтгүүлч Уянга авхаалж самбаагаараа түрүүлж алтан медалийн эзэд болов.

Энэ өдөр тус аймгийн Алтанговь телевизийн С.Сумъяа, Монгол говь сонины идэвхтэн бичигч Ч.Амгалан нар “Ган үзэгтэн” цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Мөн Өмнөговь аймгийн шилдэг бүтээн байгуулалтын талаар телевизийн нэвтрүүлгийн уралдаанд түрүүлсэн “Мик интертайминт” студын сэтгүүлч н.Наранхүү аймгийн орологч дарга н.Нацагдоржоос шагналаа гардав.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ