Бразилд халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-04 11:48:54

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо 100 мянга давж, 7025 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээллээ. 


Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4588 тохиолдол шинээр бүртгэгдэж, 275 хүн нас барснаар нийт халдвар авсан хүний тоо 101147-д хүрч, 7025 хүн нас барлаа гэж Эрүүл мэндийн яамны мэдээлэлд тэмдэглэжээ. 


Ингэснээр Бразил нь халдварын 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн долоо дахь улс болжээ. Тус улсын Сао-Паоло мужид халдвар хамгийн их тархаж, нийт 31772 тохиолдол бүртгэгдэж, 2627 хүн нас барсан бол үүний араас жагсаж буй Рио-Де-Жанейрод 11139 хүн халдвар авч, 1019 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ