“Арвайн үндэс” ХХК-ийн ажилчид сургалт, үзлэгт хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-24 14:12:10

Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа.

Тус төвөөс “Арвайн үндэс” ХХК-ийн ажилтнуудад “Үйлдвэрлэлийн осол, гэмтлийн үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвар олгох” сургалтыг явуулсан бөгөөд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг удирдсан юм. Нийгмийн хариуцлага, ажилчдын эрх ашгийг хүндэтгэн үздэг тус компани уг сургалтыг эрүүл мэндийн аяны хүрээнд олгож байгаа бөгөөд “Арвайн үндэс” компанийн нийт ажилчдын даралт, сахар үзэх, биеийн жингийн индекс гаргах зэргээр эрүүл мэндийн  үзлэгт хамруулж, зөв хооллолтын зөвлөгөө өгсөн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд