Энэ сард цаг агаарт хоёр удаа зориудаар нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-07 20:06:09
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “Цэцэрлэг бороо-1” экспедиц 5 дугаар сард хоёр удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулжээ. Эхний үйл ажиллагааг
5 дугаар сарын 01-ний өдөр Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрээс явуулж, үүлэнд 6 гр урвалж цацсан байна.

Ажиллагааны үр дүнд зүүн талын зарим сумаар 0.0-4.0 мм бороо, аадар бороо оржээ. Дараагийн хоёр дахь үйл ажиллагааг 5 дугаар 06-ны өдөр Өндөр-Улаан сумын Бэлх баг, Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт явуулж, нийт 15 гр урвалж үүлэнд цацаж, ажиллагааны үр дүнд шөнөдөө 0-2 см цасны зузаантай 0.3-3.0 мм хур тунадас оруулжээ.
Холбоотой мэдээ