Богд хааны ордон музейн дэргэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-05-11 09:57:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейн дэргэд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн албан хаагчид цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг өнгөрсөн бямба гарагт шалгав.



Тохижилтын ажилтай холбогдуулж 120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж байдгийг ус зайлуулах хоолой байрлуулж шийдвэрлэх ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэх үүргийг өгч Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга байгууламжийн газрын холбогдох инженерүүдтэй өнөөдөр зөвшилцөж гарц шийдлийг хэлэлцэхээр болов.



Мөн ХУД-ийн 1 дүгээр хорооны 3 байршилд ойн төгөл, 52 дугаар сургуулийн урд талаар гоёлын торхтой мод байрлуулах ажлыг тус тус шалгаж мод тарьсан газруудыг хуваарийн дагуу услах, модны үндсэнд тэжээл болдог бордоо хийх ажлыг шуурхайлахыг хариуцагчдад үүрэг болгов. 

Холбоотой мэдээ