Иргэдийг хашаандаа мод тарихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-11 12:41:32

Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногт бүх нийтээрээ мод тарьдаг. Энэ жил "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон нийтийн арга хэмжээг хориглосон байгаа.

Тиймээс энэ хаврын мод тарилтын ажлыг зохион байгуулаагүй учраас иргэдийг хашаандаа мод тарихыг уриалж, энэ өдөр Г.Дэмид жанжны талбайд модны худалдааг зохион байгуулсан. Худалдаанд шинэс, гацуур, мөнгөоөг улиас, шар хуайс, хайлаас, хайтан, голт бор, монос гэхчилэн 16 нэр төрлийн модыг нас, өндрийн хэмжээнээс хамаарч 2000-35000 төгрөгийн үнэтэй худалдаалав. 

Холбоотой мэдээ