Нурмагомедовын шинэ өрсөлдөгч нь Гейжи болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 14:41:47

МОСКВА. /TASS/. Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээний түр аваргын цолын төлөөх тулааны тавдугаар үед Америкийн холимог тулааны тамирчин Жастин Гейжи нутаг нэгт тамирчин Тони Фергюсоныг техникийн хүнд цохилтоор буулган авчээ. Тэмцээн Флорида муж улсын Жексонвилл хотод болсон байна. 


Дэлхий дахинд коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед тэмцээн болсон байна. Оролцогчид тодорхой дүрэм журмыг дагаж мөрдөж, өдөр бүр шинжилгээ өгөхийг зөвшөөрч байгаа тохиолдолд тэмцээнийг явуулахыг Флорида муж улсын эрх баригчид, Атлетикийн комисс зөвшөөрчээ.


Гейжи Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедовын гарцаагүй өрсөлдөх тулаанч болжээ. Тэрбээр бүхий л тулааны туршид давуу байж чаджээ.


“Би жинхэнэ бүсийг хүлээж байна. Хабиб хамгийн шилдэг нь. Түүн шиг туршлагатай болохын төлөө би 4 жил зүтгэж байгаа бөгөөд Оросын шилдэг тулаанчийн эсрэг АНУ-ыг төлөөлж байгаадаа баяртай байна. Тэрбээр 28 тулаанд 28 ялалт байгуулсан. Би өөр тулааныг хүсэхгүй байна. Түүнтэй тулалдахыг л хүсэж байна” гэж тэрбээр тэмцээний дараа ярьжээ.

 

Нурмагомедов Гейжийн Фюргюсонтой хийсэн тулааныг сэтгэл хөдөлгөм болсон гэжээ. 

Холбоотой мэдээ