“Өөрийгөө асааж, бусдыг гэрэлтүүл" уралдааны дүн гарав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-11 17:31:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас санаачлан зохион байгуулсан "Өөрийгөө асааж бусдыг гэрэлтүүл" богино өгүүллэгийг урнаар унших уралдааны дүн гарлаа.

"Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан дэлхийн сонгодог, орчуулгын болон Монголын уран зохиолыг нийтэд сурталчлан таниулах, номоор дамжуулан мэдлэг, мэдээлэл авахад туслах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор зохион байгуулсан байна.  

Хүүхэд насны ангилалд нийт 9 оролцогч оролцсон бөгөөд шагналт 1-р байрт Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 12а ангийн сурагч А.Дэмбэрэлдодов 2972 оноогоор, 2-р байрт Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн 9а ангийн сурагч Г.Даянжалбуу 2482 оноогоор тус тус шалгарлаа.

Харин насанд хүрэгчдийн ангилалд нийт 6 оролцогч оролцсоноос 1-р байрт Архангай аймгийн Тариат сумын оролцогч Г.Хажидсүрэнг 4533 оноогоор шалгаруулжээ. Улс орны нөхцөл байдалд тохируулж анх удаагаа цахимаар энэхүү уралдааныг зарлаж явуулсан нь өмнө жилүүдээ бодвол оролцогчдын тоо харьцангуй цөөн байна гэлээ. Хэдий цөөхөн оролцогчидтой ч өгүүллэг уншсан хүмүүсийн өгүүллэгийг сонсож, үзсэн хандалтын тоо өндөр гарсан байна. Дараагийн жилүүдэд ч цахимаар уралдааныг зохион байгуулахад боломж байна гэв.   

Холбоотой мэдээ