Дэлхийн стандартад нийцсэн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-11 22:41:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг аймагтаа анх удаа зохион байгуулснаар багагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг аймагтаа татаж чадсан юм.

Энэхүү ажлын нэг нь аймгийн төв Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр барих хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил юм. Эл барилгыг АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр барьж байгаа аж. 50 хүүхдийн хүчин чадалтай энэхүү цэцэрлэгийн барилга нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн гэдгээрээ давуу юм. Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “ТТК” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэхүү шинээр барьж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын эхлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр танилцлаа. 

Холбоотой мэдээ