Музейн ажилтнуудыг цахимаар сургаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-12 16:01:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд зориулан "Цахим музей" цувралаар музейнхээ цуглуулга, боловсролын ажлаа түгээн сурталчилж буй.

Мөн музейн мэргэжилтнийг чадавхжуулах цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган цуврал сургалтаа явуулж эхэллээ. "Microsoft Teams" программ ашиглан явуулж буй тус сургалтын хөтөлбөрт холбогдох заавар зэргийг орон нутгийн музейн ажилтнуудад хүргүүлжээ. Энэ өдрийн сургалтыг “Музейн үйл ажиллагаанд мэргэжлийн ном, гарын авлага ашиглах нь” сэдвээр явуулсан байна. Уг хичээлд музейн захирал, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, тайлбарлагч нар хамрагджээ.

 

Холбоотой мэдээ