Ирвэсийн идэш тэжээлд тандалт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-12 21:31:28

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны ажилчид өнгөрсөн долоо хоногт ирвэс байршдаг газруудад очиж ажиллаад иржээ. Тэд Цагаан шувуут уулын болон Түргэн уулын дархан цаазат газруудад цоохор ирвэсний үндсэн идэш тэжээлийн нэг болох Монгол тарваганы тархац, нөөц, амьдрах орчин экологийн судалгааг хийсэн байна. Энэхүү судалгааг тэд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторитой хамтран хийжээ. Тарвага агнахыг хуулиар хориглосон ч хулгайгаар агнах явдал тус аймагт мэр сэр гарсаар байдаг юм. Сүүлийн жилүүдэд Увс аймагт ирвэсийн тоо толгой өсч буй гэсэн судалгаа байдаг бөгөөд өвлийн цагт идэш тэжээлгүйдсэн үедээ уулнаас бууж хонь мал руу дайрах явдал хааяа гардаг байна.

 

Холбоотой мэдээ