Монгол Улсад коронавирусээр халдварласан 19 тохиолдол шинээр бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-14 11:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Тодруулбал, Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрчээ. Түүнчлэн ОХУ-аас өчигдөр ирсэн 18 оюутан "СОVID 19"-өөр өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 61 боллоо.

 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн хяналтад байна. Коронавирусээр халдварласан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

 

Холбоотой мэдээ