Италид халдвар авсан хүмүүсийн тал гаруй нь эмчлэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ. /TASS/. Итали улсад коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүний тоо халдвар авсан нийт хүний тоог давжээ. Тус улсын Иргэний хамгааллын газрын мэдээлснээр, халдвар авсан 222104 хүнээс 112541 нь эдгэрсэн байна.
Өнгөрсөн хоногт Италид 3502 хүн эмчлэгдсэн бол коронавирусний халдварын 888 тохиолдол шинээр илэрчээ. Халдварын улмаас нэг өдрийн дотор 195 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 31106-д хүрсэн байна.
Италид “COVID-19” 2 дугаар сарын 21-нээс дэгдэж эхэлжээ. Тийнхүү 3 дугаар сарын 10-наас тус улсад хөл хорио тогтоосон бол 5 дугаар сарын 4-нд хорио цээрийн дэглэмийг анх удаа сулруулсан байна. Хөл хорионы дэглэмийг шинээр дахин сулруулахаа эрх баригчид 5 дугаар сарын 18-нд зарлахаар төлөвлөж байна. Тухайлбал, өмнө нь жижиглэн худалдааны дэлгүүрүүд, музейнуудын үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрсөн бол зарим мужид зоогийн газар, шөнийн цэнгээний газар болон үсчингийн газруудыг үүд хаалгаа нээхийг зөвшөөрсөн байна. Харин тавдугаар сараас нийтийн хоолны газруудыг хүргэлтийн хоолоор үйлчлэхийг зөвшөөрчээ. Муж хоорондын хөл хөдөлгөөнийг одоогоор хориглосон хэвээр байгаа аж.