“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” онлайн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-05-14 15:56:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол соёл” хэмээх онлайн тоглолтын талаарх хэвлэлийн хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хурлын танхимд болно.


Уг хэвлэлийн хурлаар “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг болон тус төслийн элч монгол поп опера “Увертюра” хамтлагийн онлайн тоглолтын тухай танилцуулах юм.


“Монгол өв соёлын цогцолбор” нь монголчуудын оюун санаа, ухаан бодлоос ундарч, мянга мянган жилийн турш өвлөгдсөн их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөөгийн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй Монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Холбоотой мэдээ