Италид коронавирустэй хүүхдүүдийн дунд Кавасакитай төстэй өвчний тохиолдол нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-15 11:38:19

МОСКВА. /RIA Novosti/. Италийн судлаачид хүүхдүүдэд илэрч буй Кавасаки өвчинтэй төстэй үрэвслийн шинэ хам шинж ба коронавирус хоорондын холбоог судалж, тус улсын Бергамо мужид цар тахал дэгдсэнээс хойш хүүхдүүдийн дунд ийм өвчний тохиолдол өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 дахин өссөн болохыг тогтоожээ.


Үүнээс өмнө АНУ-ын Нью-Йорк муж улсад бага насны хүүхдүүдийн мультисистемийн шинэ үрэвсэлт өвчнөөр гурван хүүхэд нас барж, олон арван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн юм. Эдгээр хүүхэд бараг бүгд шинэ коронавирусээр халдварласан эсвэл өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд байсан гэж тус муж улсын захирагч мэдээлсэн байна. Хүүхдүүдэд халуурах, бүх биеэр тууралт гарах, нүдний салст улайх, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг Кавасаки өвчин болон халдвар хордлогын шоктой төстэй шинж тэмдэг илэрчээ.


Шинэ эмгэг мөн Их Британи, Герман, Швейцарь зэрэг Европын орнуудад бүртгэгдсэн байна.



Холбоотой мэдээ