Баруун аймгуудад мал төллөлт 80 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд оны эхэнд тоологдсон төллөх 29.2 сая малын 82.7 хувь буюу 18.3 сая мал төлллөжээ. Төллөсөн малын 5 хувь бод, 95 хувь нь бог мал байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.5 хувиар их дүнтэй гарчээ. Баруун бүсийн аймгуудад мал төллөлт нийтдээ дунджаар 80 хувьтай байна. Үүнээс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт мал төллөлт 90-ээс дээш хувиар төллөжээ.
Удаалаад Хөвсгөл аймагт мал төллөлт 41, Өмнөговь аймаг 39 хувьтай, зүүн аймгуудад дунджаар 30-40 хувьтай байна. Ихэнх нутгаар гандуу байна. Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх суманд хаваржилт хүндэрч, халуун салхитай, цагийн байдал тааруу байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ