Багийн дарга нар унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-06 10:21:49

Дорноговь аймгийн ихэнх сумдын багийн дарга нар албан хэрэгцээндээ ашиглах мотоциклтой боллоо.

Төрийн анхан шатны нэгж багийн төвөөс эхэлдэг болохоор төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс тус аймгийн удирдлага сүүлийн жилүүдэд багийн дарга нараа  унаажуулж байгаа юм.

Энэ удаа  12 сумын 20 багийн Засаг даргад Японд үйлдвэрлэсэн “YAMAHA CRUX YD110  маркийн туулах чадвар сайтай, шатахуун бага зарцуулдаг мотоциклийг гардууллаа. Дээрх мотоциклийн нэг бүрийн үнэ нь 1 757 500 төгрөг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ