Буриадад "COVID-19"-өөр дахин өвчилсөн тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-15 15:41:37

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Буриад улсад “COVID-19”-өөр дахин өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын халдварт өвчний эмнэлгийн дарга Татьяна Сымбелова мэдээлжээ.


“Давтан шинжилгээний хариу нь сөрөг гарсан өвчтөн дөрөвдүгээр сарын 21-нд эмнэлгээс гарсан боловч 16 хоногийн дараа амьсгалын замын цочмог вируст халдварын шинж тэмдэг илэрсэн. Өвчтөнөөс оршин суугаа газарт нь арчидас авч, шинжлэхэд коронавирус илэрсэн учир дахин эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо тэрбээр манай эмнэлэгт эмчлүүлж байна. Одоо бид уг өвчтөн дахин халдвар авсан уу, эсвэл өвчин дахин үгдэрсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж Сымбелова хэлсэн байна.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Буриадад 865 хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 41 шинэ тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ