Хамарын хийдэд сакура цэцэглэлээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-05-06 10:29:25

Говийн ноён хутагтуудын өлгий  нутаг  болсон  Дорноговь аймаг хол ойроос ирсэн зочин гийчний нүдийг хужирлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн болон түүхийн дахин давтагдашгүй үнэт  үзмэрүүдээрээ нэн баялаг.

Үүний нэг нь Хамарын хийдийн орчимд Шамбалын орны дэргэд цэцэглэдэг Сакура мод жил бүрийн хаврын тавдугаар сарын эхнээс дэлбээгээ чимдэг учир үүнийг үзэх гэсэн жуулчид, хувь хүмүүс албан байгууллагаараа, оюутан, сурагчид анги хамт олноороо амралтын өдрийг сонгон Хамарын хийдийг зорьдог  уламжлалтай болсон.

Сакура яг одоо цэцэглэж эхэллээ. Говийн тавдугаар ноён Хутагт Лувсанданзанравжаад нэгэн самурай шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан сууж нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн домогтой.

Эдүгээ хутагтын музейд тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг. Сакура цэцэг нь ноён  гэгээнтний бясалгал хийж байсан 108 агуйн ойролцоох жалгыг даган ургасан байдаг.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ