Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-15 16:33:16

ДАКА. /Associated Press/. Бангладешийн өмнөд нутагт байрладаг рохинжа дүрвэгсдийн хуаранд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Дүрвэгсдийн хуаранд нэг сая гаруй хүн түр хоргоддог ажээ.


Халдвар илэрсэн нэг рохинжа болон Кокс-Базар дүүргийн нэг оршин суугчийг тусгаарласан гэж Бангладешийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Махбуб Алам Талукдер мэдэгдсэн байна.


“Өвчтөнүүдийг эмчлэх, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, шинжилгээ хийх багуудыг томилсон” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Луиза Донован “Associated Press” агентлагт мэдээлжээ.


Бангладешт халдварын 18863 тохиолдол бүртгэгдэж, 283 хүн нас баржээ. Гэсэн хэдий ч 160 сая хүн амтай тус улсад шинжилгээ хийх байгууламжууд дутагдалтай байгаа тул эдгээр тоон үзүүлэлт өндөр байж болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ