Зэрлэг ан амьтдын байршдаг газруудад давс хужир хүргэж тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 19:18:04

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид энэ сарын 6-12-ны өдрүүдэд зэрлэг ан амьтдын байршдаг бүсүүдэд биотехникийн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Цагаан шувуут уулын дархан цаазат газрын Цагаан шувуут, Баянзүрх хэсгүүдэд нийтдээ 8 цэгт ан амьтдад зориулан биотехникийн арга хэмжээ авч, 2 тонн давс хужир хүргэн тавьжээ. Ан амьтдад давс, хужраар биотехникийн арга хэмжээ авах нь тогтвортой байрших, өвлийн үед тарга хүчийг хадгалах, дутагдсан эрдэс бодисыг нөхөж өгөх чухал ач холбогдолтой аж. Иймээс Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хавар, намрын цагт зэрлэг ан амьтдын байршдаг газруудад биотехникийн арга хэмжээ авч хэвшжээ.

 

Холбоотой мэдээ