Явуулын номтой аялал зохион байгуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-18 21:12:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон санаачлан өнгөрсөн амралтын өдрөөр явуулын номтой аялал зохион байгууллаа.

Энэ үеэр Буянт голын гүүр дээр ном дэлгэж, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа сайжруулж буй иргэдэд явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлжээ.  

Энэ нь иргэд амрангаа сонирхсон ном, зохиолоо унших, хүүхэд багачууд номтой нөхөрлөхөд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээ