Улаан Загалмайн хорооноос 1,6 сая төгрөгийн ариутгалын бодис олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-18 21:37:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаан Загалмайн хорооноос тусгаарлах байруудад 1,6 сая төгрөгийн ариутгалын бодис олголоо.


Тодруулбал, тус аймгийн Улаан Загалмайн хорооноос НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр гадаад орноос ирсэн иргэдийг түр тусгаарлан ажиглах аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн тусгаарлах байруудад ариутгалын бодис олголоо. Тавдугаар сарын 18-ны өдөр бактерийн эсрэг гарын шингэн саван, гар ариутгагч санитол, жавелион зэрэг 1,6 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын бодисыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Онцгой комиссын дарга Ж.Ганбат,, Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нарт гардуулсан юм.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж буйтай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлаар сэжигтэй тохиолдлыг ажиглан оношлох 180 ор бүхий тусгаарлах байрыг бэлэн болгожээ. 


Холбоотой мэдээ