Гэртээ тусгаарлагдсан иргэдэд өрхийн эрүүл мэндийн 72 төв үйлчилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-19 13:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ өнөөдөр мэдээлснээр, тусгаарлах байранд 1769 иргэн байгаагаас тав хүртэлх насны 107,  жирэмсэн 67, чихрийн шижин өвчтэй 30, даралт ихсэх өвчтэй 93, хавдартай 24, архаг хууч өвчтэй 127 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь хүнд гурван иргэн, тархины хавдартай нэг хүүхэд байна. Тэднээс вируслогийн шинжилгээгээр халдвар илрээгүй тул үндсэн оношоороо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 158 иргэн ирснээс ХӨСҮТ-д хоёр, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт таван иргэнийг тусгаарлажээ.

Эдгээр иргэд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, донор болсон, арьсны хавдартай, нурууны мэс засалд орсон хүмүүс юм. Тэднийг онгоцноос буусан даруйд түргэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд үргэлжлүүлэн PCR шинжилгээ хийнэ. Бусад иргэнийг тусгайлан бэлдсэн зочид буудлуудад байрлуулсан” гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

Гэрийн тусгаарлалтад буй 95 иргэнд Өрхийн эрүүл мэндийн  72 төв үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ