Монголын боксын клубүүдийг хэрэглэл материалаар хангав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-20 12:11:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ /Ажнай корпорацийн ерөнхийлөгч/ тус холбоонд албан ёсны бүртгэлтэй 62 клубээс өнөөдрийн байдлаар үйл ажилгаагаа идэвхтэй явуулж буй 57 клубийг амжилтаар нь эрэмбэлж хэрэглэл материал олгов.


Тухайлбал, ХБНГУ-ын АИБА /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гийн албан ёсны түнш “Топ Тен” брэндийн боксын хэрэглэл материалаар Улаанбаатарын 29 клуб, хөдөө орон нутгийн 28 клуб хангагдсан байна.



Гэр бүлийн хамт тусгаарлалтад байгаа МБХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ: Монгол Улсад боксын спортыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нийт боксынхоо хамт олонд энэ өдрийн мэнд хүргэж, 70 гаруй жилийн түүхтэй тив, дэлхий, олимпын аваргатай, Монголын үндэсний олимпын хороонд бүртгэлтэй спорт холбоод дотроос “ТОП-4” хэмээгддэг спорт холбооны нэгийг нь удирдаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. “ТОКИО-2020” олимпын наадам хойшилсныг тамирчдаа илүү сайн бэлтгэх боломж болгох хэрэгтэй. Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “COVID-19” буюу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах ариун үйлсэд зориулсан “Хандивын аян”-ыг дэмжин Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид нэг өдрийн цалин, хамгаалалтын цагаан хувцас 100 ширхэг, амны хаалт 1000 ширхгийг тус тус хүн амын эрүүл мэндийн төлөө хандивласан нь бид бүхний чин сэтгэл байлаа. Боксын халуун ам бүл болсон хамт олондоо эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж байхыг зөвлөе” хэмээн уриаллаа.

Холбоотой мэдээ