Цэрэг спортын тэмцээнийг Борнуур сумынхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 15:51:54

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчнийг сурталчлах, өсвөр үеийнхэнд цэргийн алба хаах эрмэлзлэл төрүүлэх зорилготой цэрэг, спортын "Дөл" тэмцээн 5 сарын 06-ны өдөр Зуунмодод  боллоо.

15-17 настай дөрвөн сумын 20 гаруй сурагч жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот гимнастикийн комплекс дасгал, марш гүйлт,гарааны өмнөх ажиллагаа, биеийн тамирын нормотив,гэдэсний таталт зэрэг төрлөөр өрсөлдөхөд эхний байруудад Борнуур, Алтанбулаг, Зуунмод сум шалгарчээ.

Найм дахь жилдээ болсон уг тэмцээнийг Төв аймгийн засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, Биеийн тамир, спортын газар, Ахмад багш нарын холбоо болон Зэвсэгт хүчний 016-р бригад хамтран зохиосон байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ