АНУ Украинд 15.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 14:18:01

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ Украинд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 15.5 сая ам.долларыг олгожээ. Энэ тухай Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Энэхүү санхүүжилт нь COVID-19"-н тархалттай тэмцэж буй Украины орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын нөөц бололцоог сайжруулах, нийгэм эдийн засгийн үр дагаврыг зөөлрүүлэх зорилготой болохыг Төрийн департамент онцолжээ.


Коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш АНУ улс орнууд, олон улсын болон төрийн бус байгууллагуудад эмнэлгийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэхэд зориулж нийт 900 сая гаруй ам.долларыг зарцуулжээ. Тухайлбал, Беларусьт 1.7 сая ам.доллар, Казахстанд 3.1 сая ам.доллар, Киргизэд 900 мянган ам.доллар, Тажикистанд 866 мянган ам.доллар, Туркменистанд 920 мянган ам.доллар, Укбекистанд 3.9 сая ам.доллар, Арменид 2.7 сая ам.доллар, Азербайжанд 3.6 сая ам.доллар, Гүржид 2.7 сая ам.доллар, Молдавт 2.2 сая ам.долларыг тус бүр олгосон байна. 


Үүнээс гадна АНУ Афганистан, Ирак, Ливи, Сири, Йемен, Турк зэрэг улсад санхүүжилт олгожээ 

Холбоотой мэдээ