"Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" компани Хөрөнгийн биржид тайлангаа ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-20 16:10:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс Девелопмент Корпорэйшн" компани I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа ирүүлжээ. 

Тус компани Баян Хөндийн алтны ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээгээ хийж, ордын төслөө хөгжүүлснээ мэдээлжээ. Тус компанийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерлийн хэлснээр, компанийн гол зорилт 2020 оны эцэст харьцангуй энгийн, бага зардал бүхий жилд 60.000 унц алт олборлох хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэхээ мэдэгджээ. Санхүүжилт болон бүтээн байгуулалтын шийдвэр гаргахаас ѳмнѳ тусгай зѳвшѳѳрѳл болон хѳгжүүлэлтийн ажлын бэлэн байдлыг ханган, 2021 онд олборлолт эхлэх нѳхцѳлийг бүрдүүлэхээр тѳлѳвлѳжээ. 


"Эрдэнэ ресурс Девелопмент Корпорэйшн" нь Торонтогийн Хөрөнгийн биржээс гадна Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн, арилжаа хийх зөвшөөрлийг манай улсын Хөрөнгийн бирж болон СЗХ-ноос авсан анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.


2020 оны I улиралд Алтан Нарын ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг хүлээн авч East Asia компаниар Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ хийлгэж цаашид нарийвчилсан үнэлгээг дуусгахад бэлэн болсон. Мөн Баян Хѳндийн эцсийн ТЭЗҮ болон анхны инженерчлэл загвар тѳслийн 3 хэмжээст загварчлалыг гаргасан байна.


Ташрамд дурдахад, тус компани нь Торонтогийн Хөрөнгийн биржээс гадна Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих эрхтэй анхны компани болсон юм. Тус компани өөрийн хувьцааг ийнхүү Хөрөнгийн хоёр биржид давхар бүртгүүлэн, арилжаа хийх зөвшөөрлийг манай улсын Хөрөнгийн бирж болон СЗХ-ноос авсан анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.


Холбоотой мэдээ