ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд 32 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-21 09:28:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд Говь-Алтай аймгийн 32 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй дээрх аж ахуйн нэгжүүд нийт 2,846,591,375.00 төгрөгийн санхүүжилт хүссэн төслөө тус аймгийн ХХААГ-т ирүүлснийг хүлээн авч цахим бүртгэлийн системд бүртгэсэн байна. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд бүртгэлтэй 250 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байдаг бөгөөд тэднээс дийлэнх нь гутал хувцас, сүү-сүүн бүтээгдэхүүн, талх-нарийн боов, газар тариалан эрхлэгчид бий хэмээн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ мэдээллээ.


Холбоотой мэдээ