Булган аймаг өмнөх жилүүдийнхээс 23,0 мянган тонн өвс илүү бэлтгэнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-20 22:04:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ намар 111,2 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөж байна гэж аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга ярилаа.

Өмнөх жилүүдэд 88.0 гаруй мянган тонн хадлан бэлтгэж байсан юм. Энэ жилийн хувьд өвөлжилт таатай, харин хаваржилт хүндэрч 90–ээд мянган мал хорогдсон учраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайн хангаж, мал сүргийн тоо толгойтой уялдуулан өмнөх жилүүдийнхээс илүү хэмжээтэй хадлан бэлтгэхээр төлөвлөсөн байна.

          - Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангаж, өвөлжих малд шаардлагатай хэмжээний өвс бэлтгэнэ. Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхээр газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг эргэлтийн талбайн таваас доошгүй хувьд малын тэжээл тариалуулна. Мөн  газар тариалангийн атаршсан талбайд улаанбуудай биш малын тэжээл тарих бодлого баримталж байна гэж аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга хэллээ. 

Холбоотой мэдээ