“Бичил уурхайн зориулалтаар олгох газрыг тусгай хэрэгцээ”-нд авахгүй байхаар шийдвэрлэлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-21 09:27:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс 2 дахь удаагаа хэлэлцүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар орууллаа. 

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой боловч Засгийн газрын хуралдааны шийдвэр эцэслэн гарах хүртэл газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахгүй байхаар олонхын саналаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолын 1,1-т “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээг шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт”, 1,6-т Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуустал хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасан байдаг ажээ

Холбоотой мэдээ