Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 7200 дөхжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-21 11:33:24

ТЕХРАН. /IRNA/. Иранд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 64 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 7183 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур лхагва гарагт мэдэгдлээ.


К.Жаханпурын мэдээлснээр, Иранд халдварын 126949 тохиолдол бүртгэгдсэнээс 98808 хүн эдгэрсэн бол 7183 хүн нас баржээ. Мөн 2735 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Иранд энэ сарын 20-ны байдлаар 731213 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд лхагва гарагт халдварын 2346 тохиолдол шинээр бүртгэгджээ. 


Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ