Хятадад коронавирусний халдварын 33 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-21 13:34:55

БЭЭЖИН. /Xinhua/. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй хоёр, шинж тэмдэггүй 31 тохиолдол илэрсэн бөгөөд таван хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.


Халдварын шинж тэмдэгтэй хоёр шинэ тохиолдлын нэг нь Шанхай хотод илэрсэн бол нэг тохиолдол нь Гуандун мужид зөөвөрлөгдөн ирсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад 82967 хүн коронавирусээр халдварлаж, 78249 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 84 хүн эмчилгээ хийлгэж байна. Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1709 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1666 хүн эдэрчээ. 


БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 31 ийм тохиолдол илэрсний нь гурав нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 375 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.  



Холбоотой мэдээ